Сэдвийн ерөнхий арга зүй
Энэхүү сэдвийн талаар сурагчид 6, 7, 8 дугаар ангид судалсан бөгөөд 9 дүгээр ангийн хувьд шинжлэх ухааны хялбар мэдээллэн загвар байгуулах аргад барилд суралцана (Хүснэгт 2.1.1). 4 цагийн багтаамж нь бага мэт боловч сурагчдаар бүтээлч бие даалтын ажил гүйцэтгүүлэх, судалж буй бусад хичээлтэй холбох, мэдээллийн олон эх сурвалжийг ашиглуулах, төрөл бүрийн загваруудад дүн шинжилгээ хийлгэх гэх мэт олон боломжийг ашиглан, агуулгыг өргөтгөх нь зүйтэй юм.
Хүснэгт 2.1.1 Сэдвийн суралцахуйн зорилт, хичээлийн агуулга
№ |
Ээлжит хичээл(сэдэв) |
Цаг(40 мин) |
Суралцахуйн зорилт(сурах арга барил) |
Хичээлийн агуулга |
1 |
Мэдээллийннийгэм, түүнийонцлог |
1 |
Мэдээллийн нийгэм, мэдээлэлболон МХХТ-ийн нийгэмдгүйцэтгэх үүргийг танин мэдэх |
Мэдээллийн нийгэм, түүний давууболон сул тал. Мэдээллийн нийгмийнгүйцэтгэх үүрэг. Мэдээллийн нийгэмдшилжих үйл явц. |
2 |
Мэдээллийнаюулгүй байдал,хамгаалалт |
1 |
Мэдээллийн нийгмийн ёс зүйннаад захын хэм хэмжээг мэдэх,даган мөрдөх |
Мэдээллийн нийгмийн ирээдүй.Мэдээллийн аюулгүй байдал,хамгаалалт |
3 |
Мэдээллэн загварбайгуулах үйл явц |
1 |
Математик загварын ерөнхийбүтцийг танин мэдэхШаталсан загвар байгуулах, дүншинжилгээ хийх |
Мэдээллэн загвар байгуулах үе шат |
4 |
Математик загварбайгуулцгаая |
1 |
Математик загвар байгуулах,дүн шинжилгээ хийх |
Математик болон шаталсан загварбайгуулах арга, жишээ |
Сэдвийн хүрээнд дараах арга зүйн зөвлөмжийг өгч байна.
Санал болгосон ээлжит хичээлийн үйл ажиллагааны хувилбаруудыг ашиглахдаа сэдвийн хүрээнд сурагчдын өмнөх төсөөлөл, мэдлэг чадвар ямар байгааг харгалзан, тэдний нас сэтгэхүйн онцлогийг харгалзан үзэх нь зүйтэй.
- Хүүхэд хэрхэн суралцдаг вэ?
8-р ангийн багшийн номын 13 дугаар хуудасны мэдээллийг судална уу.
- Арга зүйн судалгаа:
Төсөлт ажил, түүнийг мэдээллийн технологийн хичээлд ашиглах арга зүй
Төсөл гэдэг нь үйл ажиллагааны ерөнхий үр дүнд хүрэхэд чиглэсэн ерөнхий зорилго, түүндээ зохицсон аргууд, нэгдмэл арга, үйл ажиллагаа бүхий сурагчдын сурч, танин мэдэхэд чиглэсэн, бүтээлч үйл ажиллагаа юм.
Хүснэгт 2.1.2 Төсөлт ажлын үндсэн үе шатууд
№ |
Төсөлт ажлынүе шат |
Ажлын агуулга |
Сурагчын үйл ажиллагаа |
Багшийн үйл ажиллагаа |
1 |
Төслийнбаримжаалал |
Зорилго, сэдвийгтодорхойлох. |
Шаардлагатай бол нэмэлтмэдээлэл авах, зорилгоотомьёолох. |
Зорилгоо тодорхойлоходтуслах. |
2 |
Төлөвлөх |
а. Мэдээллийн эх үүсвэрийгтодорхойлох; |
Үйл ажиллагаанытөлөвлөгөө боловсруулах,зорилтуудыг томьёолох. |
Удирдан чиглүүлэх: Шинэсанаа санал болгох, санааоноогоо хэлэх. |
б. мэдээлэл цуглуулах,дүн шинжилгээ хийх аргыгтодорхойлох; |
0 comments:
Post a Comment