ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР-№1.2.3
Сэдэв: Нээлттэй эхийн программ хангамж
Суралцахуйн
зорилт: Чөлөөт, нээлттэй
эхийн программ хангамж, түүний онцлогийг мэдэх, хэрэгцээндээ тохируулан сонгож
хэрэглэх.
Эзэмших мэдлэг,
чадвар:
·
Чөлөөт, нээлттэй
эхийн программын талаар ойлгох;
·
Чөлөөт программ
хангамжийг ашиглах эрх зүйн зохицуулалтыг мэдэх;
·
Чөлөөт программ
хангамжийг хэрэгцээндээ тохируулан сонгон ашиглах.
Түлхүүр үг: Чөлөөт нээлттэй эхийн программ хангамж (FOSS-Free
and Open Sourse Software), чөлөөт программ хангамж (Free Software), нээлттэй
эхийн лиценз.
Судлах цаг: 1
Багшийн бэлтгэх
зүйл: Проектор, компьютер, чөлөөт-нээлттэй эхийн программ хангамж (FOSSFree and
Open Source Software), түүний үндэс болох олон нийтийн лиценз (GPL-General
Public License)-ийн талаарх мэдээлэл бүхий тарааж өгөх материал, цахим үзүүлэн,
OpenOffice, Audacity, Paint.Net, Small Basic зэрэг чөлөөт программыг компьютерт
суулгасан байна.
Хичээлийн
үлгэрчилсэн төлөвлөлт:
№
|
Хичээлийн элемент, хугацаа
|
Үйл ажиллагаа
Багш Б; Сурагч С;
|
Хүрэх
үр дүн
|
1
|
Асуудал
дэвшүүлж, сэдэл төрүүлэх шат
(10 минут)
|
Б: Сурагчдын
тоог харгалзан 3 багт хуваана.
Б: Слайд 1:
сурагчидтай мэндчилж хичээлийн сэдвээ танилцуулна. Самбар дээр сар өдөр
хичээлийн сэдэвтэй бичнэ.
С: Дэвтэртээ сар
өдрөө хичээлийн сэдэвтэйгээ бичнэ.
Б: Саяхан 2017 онд
телевизээр виндовс 7 үйлдлийн системийг хулгайгаар хэрэглэж байгаа компьютеруудад
өргөн тархсан нэгэн аюултай вирусын талаар ярьсан. Энэ тухай сонссон хүүхэд
байна уу.
С: Сонсон сурагч
энэ тухай мэдээлэл өгнө.
Б: Уг вирус нь
виндовс7 үйлдлийн системд сууж тухайн компьютерт байгаа бүх мэдээллийн устгаж
эхэлсэн. Энэ нь дэлхий нийтийг ихэд цочроосон. Уг вирусийг зохион бүтээгчид
нь “энэ бол зөвхөн эхлэл бөгөөд хойшдоо илүү хортой вирус дэлгэрүүлхийг”
мэдэгдэж байсан.
Манай засгийн
газраас мөн уг мэдээг сонсоод хуулбар үйлдлийн систем бус лицензтэй үйлдлийн систем
хэрэглэхийг аж ахуй нэгж албан газруудад сануулж байсан.
Тэгвэл иймэрхүү
цахим халдлагаас өөрийн компьютер болон мэдээллийг хэрхэн хамгаалах вэ?
Лицензтэй
программ гэж чухам юу юм бол?
С: Хариулт өгнө
Б: Сурагчид
ташаа мэдээлэл өгвөл түүнийг залруулж ярилцна.
Б: Слайд 2:
Дараах мэдээллийг анхааралтай сонсоод нээлттэй эхийн программ болон хаалттай
эхийн программ хоёрын ялгааг тайлбарлана уу
Баг болгоноос
асууна.
С: нэгдүгээр баг
Хоёрдугаар баг
Гуравдугаар баг
гэсэн дарааллаар хариулж ярилцна.
|
• Оюуны өмчийн
талаарх ойлголтоо сэргээж санах
• Цахим
халдлагаас хэрхэн хамгаалах талаар сэдэл төрөх
.
|
2
|
Шинэ мэдлэг
бүтээх,
мэдээллээ
тайлбарлах бусадтайгаа хуваалцах шат
(22 минут)
|
Б: Баг бүрт
ажлын хуудас тарааж өгч даалгаврыг тайлбарлана.
С: Баг бүр багшийн
өгсөн ажлын хуудсан дахь мэдээллийг сурах бичгийн мэдээлэлтэй уншиж ярилцан
ажлын хуудсанд байгаа асуултуудад хариулж бусдадаа тайлбарлан ярилцна.
Б: Слайд 3:
Энэхүү монгол хэл дээр байгаа опенОффис программ маань сүүлийн хувилбар нь
3.0 байгаа хэдий ч энэ нь манай монголчуудын маань гаргасан сүүлийн хувилбар
юм. Харин дэлхий нийтэт дэлгэрсэн сүүлийн хувилбар нь 4.11 хүртэлх
хувилбарууд байгаа. Өөрөөр хэлбэл та ч мөн адил энэ хувилбарыг татаж аваад
сайжруулан бусдад тарааж болно гэсэн үг. Харин хамгийн гол нь программчлалын
мэдлэг сайтай байх шаардлагатай гэсэн үг.
Б: Слайд 3:
соёбоЛайнукс-ийн үйлдлийн системийн онцлог бол цэснүүд нь монгол хэл дээр тул
ойлгоход хялбар бөгөөд мөн хэрэглэж байгаа хүн өөрийн хэрэглээнд тохируулан
өөрчилж шинэчилж, бусдад тарааж болно гэсэн үг юм. Уг үйлдлийн системийн сул
тал нь виндовс үйлдлийн системийг бодвол ойлгоход жаахан төвөгтэй хэдий ч
сайн ойлгож ажиллаж сурвал цааш өөрийн хэрэгцээнд тохируулан өнгө үзэмж,
зохион байгуулалтыг өөрчилж болдгоороо давуу талтай.
Б: Одоо
хүүхдүүдээ бусад багийнхаа бэлтгэсэн мэдээллээс дэвтэртээ товч тэмдэглэж
аваарай
С: Бусад
багийнхаа хийсэн мэдээллийг дэвтэртээ товч тэмдэглэж авна.
Б: Чөлөөт болон
чөлөөт нээлттэй эхийн программ хангамж юугаараа ялгаатай вэ?
С: Чөлөөт болон
чөлөөт нээлттэй эх хоёрын ялгааг багаараа ярилцаж тодорхойлно.
|
Чөлөөт-нээлттэй
эхийн программ,
олон нийтийн
лицензийн үзэл
санааг ойлгож
мэдэх, хэрэглэх;
•
Чөлөөт-нээлттэй эхийн программ
болон чөлөөт
программын
хоорондыг ялгааг
ойлгох;
•
Чөлөөт-нээлттэй эхийн программ
болон чөлөөт
программын жишээ
гаргах,
тайлбарлах
• Linux нь
чөлөөт-нээлттэй эхийн
үйлдлийн систем
болохыг ойлгох
ойлгох;
•
Чөлөөт-нээлттэй эхийн өргөн
хэрэглээний
программ хангамжийн
талаар ойлгох
Чөлөөт программ болон
чөлөөт нээлттэй эхийн программын ялгааг ойлгох
|
3
|
Нэгтгэн дүгнэх
шат
(5 минут)
|
Б: Тэгвэл эдгээр
чөлөөт нээлттэй эхийн программыг хэрэглэснээр ямар давуу талууд гарах вэ?
С: Эдийн засагт
хэмнэлттэй
Оюуны өмчийн
тухай хуулийг зөрчихгүй
Цахим халдлагад
өртөх магадлал маш багасна
Б: Чөлөөт
нээлттэй эхийн программ лицензтэй юу?
С: Лицензтэй
бөгөөд уг лицензийг нь GPL-General Public License гэдэг.
|
|
4
|
Гэрийн даалгавар
(3 минут)
|
Б:Слайд 6:
Гэртээ 1-р баг audacity-г судлан
танилцуулга бэлдэж ир
2-р баг Inkscape-г
судлан танилцуулга бэлдэж ир
3-р баг GeoGebra-г
судлан таннилцуулга бэлдэж ир
С: Багийн ахлагч
дэвтэртээ тэмдэглэж авна.
|
|
0 comments:
Post a Comment